Түүхэн
товчоо
Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүхийг бүтээхдээ нэн төвөгтэй, ээдрээ нугачаатай замыг туулж өнгөрүүлсэн юм.
- 1. Түүхэн товчоон
- 2. 1918 - 1920 он
- 3. 1921 - 1930 он
- 4. 1931 - 1940 он
- 5. 1941 - 1950 он
- 6. 1951 - 1960 он
- 7. 1961 - 1970 он
- 8. 1971 - 1980 он
- 9. 1981 - 1990 он
- 10. 1991 - 2000 он
Ардчилсан социализмын дэвшилтэт хэлбэр рүү
Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний…

Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих явц
Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих явцад МАХН өөрөө улс төрийн амьд эд эсийн хувьд бүрэн шинэчлэгдэж чадсан. Монгол Ардын Хувьсгалт Намын түүхт XXVI Их хурал Улаанбаатар хотноо 2010 оны 11 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд хуралдаж, намын 150 мянган гаруй гишүүнийг төлөөлж 801 төлөөлөгч сонгогдон оролцсон юм. Тус Их хурлаар МОНГОЛ АРДЫН НАМ хэмээх уугуул нэрээ сэргээж, "Монгол Ардын Нам бол Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн үзэл баримтлалаа тодорхой томъёолж ард түмэндээ тунхаглан зарласан юм. Монгол Ардын Нам улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо шинэ хандлагаар хандаж, хүний хөгжлийг гол болгож, ажилгүйдэл ядуурлыг бууруулах цогц арга хэмжээ авч, Монгол хүнээ эрүүл, боловсролтой, ажилтай болгоход бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэхээр намын Их хурлаар хэлэлцэн баталсан юм. Өнөөдөр эгнээндээ 150 гаруй мянган гишүүн нэгтгээд байгаа нь Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 10 хүн тутмын 1 нь тус намын гишүүн байдаг гэсэн үг юм. Монгол Ардын Намын гишүүдийн дундаж нас 41.5, намд элсэгчдийн дундаж нас 33.9 байна. Бид, гишүүдийнхээ төдийгүй дэмжигчдийнхээ хүчинд тулгуурлаж Монгол Улсын хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхан аж амьдралын төлөө хамтдаа ажиллаж амжилтад хүрч байна.

Шинэчлэлийн бодлогыг эхлүүлэв
Түүхэн сургамжаас ухаарлаа хөглөж, нөхцөл байдлыг зөв эгээрсний үндсэн дээр МАХН өөрчлөлтийн салхийг хамгийн түрүүнд мэдэрч, удаа дараагийн Их, бага хурал дээр хэлэлцэж байсан төдийгүй шинэчлэлийн бодлогыг санаачлан эхлүүлж хэрэгжүүлсэн нь түүхэн баримтаар нотлогдоно. Ардчилсан өөрчлөлт бол аль нэгэн улс төрийн хүчин, ямар нэгэн эрдэмтэн мэргэн хүний ухаарал бус монгол түмний ухаарал, хүн төрөлхтөний шинэ сэтгэлгээ, ухаарлын хаялга, түүнийг тосон авсан монголын ард түмний хичээнгүй зүтгэлийн үр хэмээн МАХН үздэг юм.

Мал аж ахуйгаас бүрддэг Монгол орны эдийн засгийг олон салбарт шилжүүлэв
Анх энэ намын эгнээнд Монгол улсын нийгмийн бүхий л давхарга багтаж тэдний төлөөлөл орж байлаа. Тэднийг нэгтгэж байсан цорын ганц зүйл нь монгол төрийн тусгаар тогтнол байлаа. МАХН-ын анхны гишүүдийн…

Монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгав
МАХН нь түүхийн бараг нэгэн зууныг туулахдаа монголын нийгмийн бүхий л хүрээнд томоохон үүрэг гүйцэтгэхдээ алдаа оноог дэнслүүлж байсан ч алдахаасаа онох нь их байсныг түүхийн баримт материал, ахмад үеийнхний бичиж үлдээсэн, босгож байгуулсан бүхэн тодхон гэрчилнэ. МАХН монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, тухайн нийгмийнхээ тогтолцоо, хэр хэмжээндээ зохицсон эдийн засаг, оюуны чадамжтай, туурга тусгаар Монгол Улсыг олон улсын нарийн ээдрээтэй нөхцөлд өнөө үеийнхэнд буухиалан авч ирсэн түүхэн гавъяаг өнөө ба хожим үеийнхэн бишрэн хүндэтгэх нь монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд байх үнэт зүйл юм.

Монгол орны хөгжлийн чиг баримжаа
Монгол орны хөгжлийн чиг баримжаа, сонголт шинэ тутам төрийн эрх барьж эхэлсэн МАХН-д нэн төвөгтэй асуудал болж тулгарсан юм. Намын удирдах зүтгэлтнүүдийн нэг хэсэг нь улс орныхоо түүхэн тодорхой онцлог, өвөрмөц нөхцөл байдлыг нягт харгалзан, үндэсний, өөрийн гэсэн арга замыг эрэлхийлж байхад, нөгөө хэсэг нь улс орныхоо цаашдын хувь заяаг социалист хэтийн төлөвтэй холбон үзэж, үйл хэрэг гүнзгийрэхийн хэрээр туйлширсан коммунист чиг шугам руу хальтрах болсон билээ.

Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын тусгаар тогтнолын тэмцлийн түүх
Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүхийг бүтээхдээ нэн төвөгтэй, ээдрээ нугачаатай замыг туулж өнгөрүүлсэн юм. Их гүрнүүдийн дарамт шахалтанд орж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, нэг хүний дарангуйлах дэглэмд нухлагдаж, зовж шаналж ирснийг ч энэ намын түүхээс харж болно.

Улс төрийн нууц бүлгэм байгуулагдав
Нийслэл хүрээнд “Хүрээний”, “Консулын” гэсэн улс төрийн нууц бүлгэмүүд байгуулагдан, 1920 оны 1 сарын үед бие биенээ мэдэлцэж, зохион байгуулалтад орох болжээ. Нууц бүлгийнхэн тэмцлийн зорилгоо тодорхойлохын тулд нууцаар хуралдах, ард олныг тэмцэлд уриалсан дуудсан ухуулах хуудас гудамж талбайгаар наах, Хүрээнд байсан Оросын хувьсгалчидтай холбоо тогтоох зэргээр ажиллаж байв.

"Монголын үнэн" сонины анхны дугаар
Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчдын санаачилгаар "Монголын үнэн" сонины анхны дугаар анх хэвлэгдэн гарчээ. Тус сонинд “шинээр байгуулах төр засгийн мөн чанар, гадаад, дотоодын түрэмгийлэгчидээс улс орноо чөлөөлөх, ард түмний эрх ашгийг хамгаалах, Ардын журамт цэрэг элсүүлэх, зэвсэгт тэмцэлд бэлтгэх, МАН-ын бодлого зорилтыг сурталчилах, хувьсгалын үйл хэргийг олон нийтэд тайлбарлан таниулах чухал үүрэг гүйцэтгэж байв.

"Монгол Ардын Нам” байгуулагдав.
Нууц бүлгэмийн хамтарсан зөвлөлгөөн 02 сарын 20-нд болж Монгол орны байдлыг хэлэлцжээ. Улмаар Хүрээний ба Консулын бүлгэмийн гишүүд 06 сарын 25-нд нэгдэн хуралдаж “Монгол Ардын Нам” хэмээх улс төрийн байгууллагыг байгуулан, “Намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичиг”-ийг баталсан байна. Энэхүү бичгийн оршил хэсэгт “Бусдад булаагдсан эрхийг эргүүлэн авах хийгээд үндэс язгуурын хэргийг батлан сахиж, өөрийн доторхи дотоод гадаадын дайсанд ялагдахгүй байх аргыг аль зохистой эрс тэс үйлдэхэд бидний намын хүмүүс нэгэн санаа хүчийг баттайгаар хамтатган нэгтгэх нь чухал” хэмээн намын үндсэн зорилгоо тодорхойлсон байдаг. Мөн ЗОУ-аас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг сонгох , ЗОУ-аас тусламж гуйх төлөөлөгч явуулах тухай шийдвэр гаргажээ.

МАН-ын анхдугаар их хурал
МАН-ын анхдугаар их хурал Дээд Шивээд хуралдаж, намын мөрийн хөтөлбөр "МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичиг"-ийг хэлэлцэн баталжээ.

Үндэсний ардчилсан хувьсгал ялсан нь
Анхдугаар их хурлын дараа МАН ардын хувьсгалын бэлтгэл ажилд шуурхайлан орж “Ардын журамт цэрэг”, “Монгол ардын засгийн хэргийг бүгд түр ерөнхийлөн захирах газар буюу Ардын Түр Засгийн Газар”-ыг байгуулан 1921 оны 3 сарын 18-нд Хиагтыг чөлөөлжээ. Ардын журамт цэрэг, ЗОУ-ын Улаан армийн цэрэгтэй хамтран эх орноо хятад, цагаантнаас чөлөөлөх тэмцлийг амжилттай өрнүүлж, 1921 оны 7 дугаар сарын 6-нд Нийслэл Хүрээг чөлөөлөн, 1921 оны 7 дугаар сарын 11-нд Богдыг хэмжээт эрхтэй хаанд өргөмжлөн, ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг явуулах болсныг олон түмэнд зарлан тунхагласнаар Монгол оронд үндэсний ардчилсан хувьсгал ялсан.

Сургууль байгуулагдав
Цахилгаан мэдээний хорооны байранд 100 орчим хүүхэдтэйгээр анхны бага сургуулийг 1921 оны 11 сарын 2-нд байгуулав. Нийслэл хүрээнд анхны гурван жилийн бага сургуулийг байгуулснаар ард иргэд бичиг үсэг сурч боловсрох нөхцөл бүрдсэн. 1922-1923 онд орон нутагт бага сургууль, Нийслэл Хүрээнд анхны дунд сургууль, багшийн курс нээгдэв. 1924 онд 20 шахам бага сургуульд хэдэн зуун хүүхэд суралцахын зэрэгцээ ЗХУ-д залуучуудыг явуулан сонгох болов. Намаас ардын гэгээрэл, боловсролыг чухалчлан үзэж 1924 онд Ардыг гэгээрүүлэх яам байгуулав. Монгол Ардын Нам улс орноо жолоодсон он жилүүдэд БНМАУ-ын нийт хүн амын 82,4 хувь нь бичиг үсэгтэй, боловсролтой болсон тул 1970 онд ЮНЕСКО-гоос Н.Крупскаягийн нэрэмжит олон улсын шагнал хүртэж, 1988 он гэхэд насанд хүрсэн бичиг үсэгтэн хүн амын 95 хувийг эзлэх болсон.

Орон нутагт намын хороод байгуулагдаж эхлэв
МАН зохион байгуулалтын хувьд бэхжиж, эгнээ нь өргөжин, Монгол Ардын Намын Төв Хороо Намын түр зуурын дүрмийг өөрчлөн боловсруулж 1921 оны 12 сард хэлэлцэн “МАН-ын дүрэм” болгон баталж түүнийг намын ээлжит их хурал хүртэл мөрдөж ажиллахаар болжээ. Энэхүү дүрэмд намын гишүүн байх тодорхойлолтыг анх удаа бүрэн тусгаж, намд гишүүн элсүүлэх журам, гишүүдийн эрх үүрэг, намын зохион байгуулалтын үндэс зэргийг тодорхой заажээ. Орон нутагт төлөөлөгчид томилж, Түшээт хан аймгийн Түшээт хан, Далай гүн, Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуудад намын анхны үүрүүдийг байгуулав. Намын үйл ажиллагаа өргөжиж, цаашдаа 1922-1923 онд зарим аймаг, хот ба шавьд намын хороог байгуулсан байна.

МАН-ын II их хурал
МАН-ын II их хурал Нийслэл хүрээнд болж, 114 төлөөлөгч оролцжээ. Хурлаар Монгол Ардын Засгийн газрын илтгэл, Намын мөрийн хөтөлбөрт нэмэлт оруулах, Намын дүрмийг батлах, намын дотоод ажил, орон нутгийн байгууллагуудын ажлын тухай хэлэлцжээ.

Намын III их хурал
МАХН-ын III их хурал Нийслэл хүрээнд болж, 112 төлөөлөгч оролцов. Тус хурлаас Монгол Ардын Намыг Монгол Ардын Хувьсгалт Нам гэж нэрлэх болов.

Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо зарлав
Улсын анхдугаар их хурал хуралдаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг тунхаглан, Бүгд найрамдах засаглалаа тунхаглан зарласан юм.

МАХН-ын IV их хурал
МАХН-ын IV их хурал Улаанбаатар хотноо болж, 7600 гаруй гишүүд, орлогчдыг төлөөлсөн 186 төлөөлөгч оролцож, Намын II программыг батлав. МАХН-ын IV их хурал Улаанбаатар хотноо болж, 7600 гаруй гишүүд, орлогчдыг төлөөлсөн 186 төлөөлөгч оролцож, Намын II программыг батлав.

Анхны больницыг байгуулав
Улаанбаатар хотод хүн амын эрүүл мэндийг хамгаалах анхны больницыг 1925 оны 12 сард байгуулагдсан. Ингэснээр Хүн ам дөрөв дахин, дундаж наслалт хоёр дахин нэмэгдэж, эрүүл мэндийн үйлчилгээний түвшингээр дэлхийн эхний 30 улсын эгнээнд шилжин оржээ.

1926.09.26-10.04v
МАХН-ын V их хурал Улаанбаатар хотноо болж 141 төлөөлөгч оролцсон. Улсын эдийн засгийн бодлого, Ард олныг эрдэм соёлд гэгээрүүлэх тухай зэрэг илтгэлийг хэлэлцэн баталжээ.

МАХН-ын YI их хурал
МАХН-ын YI их хурал Улаанбаатар хотноо болж, 164 төлөөлгч оролцжээ. Намын Төв хорооны тайлан, Намын Хянан Байцаах Төв Комиссын илтгэл, Аймаг хотын намын хороодын илтгэл, Аж ахуй явуулгын тухай илтгэлийг хэлэлцсэн байна.

МАХН-ын ҮII их хурал
МАХН-ын ҮII их хурал Улаанбаатар хотноо болж 192 төлөөлөгч оролцов. Тус хурлаас ардын эрүүлийг хамгаалах тухай, шүүх, таслах хэрэг, эрдэм соёлын тухай, малын тухай, тариалангийн ажил, хянан байцаах комиссын тухай зэрэг олон тогтоолуудыг гаргажээ.

МАХН-ын ҮIII их хурал
МАХН-ын ҮIII их хурал Улаанбаатар хотноо болж, 219 төлөөлөгч оролцжээ. Тус хурлаас “Монгол Ард Улсыг аж ахуйн ба эрдэм соёлын хувиар хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний үндсэн зүйлүүдийн тухай” тогтоол гаргажээ.

1931 он Аймгийн намын хороодыг өөрчлөн зохион байгуулав
Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлтэй холбогдуулан аймгийн намын хороодыг өөрчлөн байгуулах шийдвэр, намын гишүүдийн тоо бүртгэлийг шинэчлэх тухай Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын шийдвэр гарчээ.

МАХН-ын IX их хурал
МАХН-ын IХ их хурал болж 242 төлөөлөгч оролцсон байна. “Үндэсний соёл боловсролыг хөгжүүлэхэд намаас тавих зорилтын тухай” илтгэлийг хэлэлцсэн.

Түр сургууль байгуулагдав
Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн арван нэгдүгээр хурлаас “Ардын боловсрол, соёлыг хөгжүүлэх зорилтын тухай” тогтоол гаргажээ. Улаанбаатар хот, 12 аймгийн төвд намын үүрийн нарийн бичгийн дарга нарын түр сургууль байгуулах тухай шийдвэр гаргаж, нам, улсын ажилтны хоёр жилийн оройн курс байгуулагдав.

"Биеийн тамирын ажлыг сайжруулах арга хэмжээний тухай” тогтоол
Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн тавин зургадугаар хурлаас “Биеийн тамирын ажлыг сайжруулах арга хэмжээний тухай” тогтоол гаргажээ.

МАХН-ын Х их хурал
МАХН-ын Х их хурал 634 төлөөлөгч оролцон хуралдав. Их хурал МАХН-ын Төв Хорооны тайлан, тус орны мал аж ахуйн байдал ба түүнийг хөгжүүлэх тухай асуудал, МАХН-ын программ, дүрмийн төсөл, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв. Намын III программыг батлав.

МУИС байгуулагдав
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс намын Х их хурлын шийдвэрийг үндэс болгон 1940 оны 12 сарын 6-ний өдөр гаргасан тогтоолдоо “…Монгол Улсын университетийг зоотехник, багш, хүний эмчийн гэсэн 3 салбартайгаар Ардыг гэгээрүүлэх яамны харъяанд байгуулж, хичээлийг 1941 оны 9 дүгээр сард нээх”-ээр шийдвэрлэжээ. 1946 оны 6 сарын 29-нд Маршал Чойбалсангийн нэрэмжит Монгол Улсын Их Сургууль анх 35 оюутныг төгсгөснөөр үндэсний анхны дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэн гарчээ.

Шинэ үсэгт шилжин орох тухай
Намын Төв Хорооны Тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлөөс кирилл үсэг дээр үндэслэсэн шинэ үсэгт шилжин орох тухай тогтоол гаргаж, монголын шинэ үсгийн төлөвлөгөөг нийтээр хэлэлцүүлэн саналыг авч нэг сарын дотор Намын Төв Хорооны Тэргүүлэгчид ба Засгийн газарт оруулан батлуулахыг Ю.Цэдэнбал тэргүүтэй улсын комисст даалгав. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид крилл үсгийг үндэс болгон монголын шинэ бичгийг 35 үсэгтэйгээр боловсруулсныг баталж, монголын шинэ үсгийн дүрмийг боловсруулан гаргах, цагаан толгой, сурах бичгийг бэлтгэхийг Шинжлэх ухааны хүрээлэн, Ардыг гэгээрүүлэх яаманд даалгасан байна.

Дэлхийн II дайн ба Монгол
Герман улс Зөвлөлт-Германы хооронд 1939 онд байгуулсан гэрээг зөрчиж, ЗХУ-д гэнэт халдан довтолсон. Дэлхийн II дайнд ялалт байгуулсан Зөвлөлт Холбоот Улсын холбоотон болж орсон Монгол Улс дайны фронтын ар талын хангамжийн хүч болон оролцож, “Бүхнийг фронтод” компанит ажлыг зохион байгуулж, агт морь, цэргийн хувцас хэрэглэл бэлэглэхийн зэрэгцээ “Хувьсгалт Монгол Улс” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрил байгуулж өгсөн. “Бүхнийг фронтод” компанит ажлыг улс орон даяар шуурхай зохион байгуулах ажлыг Монгол Ардын Намын удирдлага, Улаанбаатар хот, аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, гишүүд гардан зохион байгуулж байлаа.

Намын шинэ хүчний дээд сургууль байгуулагдав
Намын шинэ хүчний дээд сургууль байгуулагдав. Нам ба улсын төв сургуулийг Намын Төв Хорооны дэргэдэх Шинэ хүчний дээд сургууль болгон өөрчилж хичээлийн төлөвлөгөө, программыг шинэчилж, элсэлтийг өргөтгөсөн нь нам, улс, олон нийтийн байгууллагуудыг удирдах боловсон хүчнээр бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв.

Д.Сүхбаатарын нэрэмжит сургууль
Намын шинэ хүчний дээд сургуулийг тус сургуулийг санаачлагчийн нэг их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ.

БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтыг зохион байгуулав
БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтыг зохион байгуулан, Монгол Улсын нийт иргэдийн 97% нь оролцож, 100% дэмжиж саналаа өгсөн. Бүх нийтийн санал хураах комиссын даргаар Монгол Ардын Намын Төв хорооны гишүүн Г.Бумцэнд ажиллаж, гишүүд дэмжигчид амжилттай зохион байгуулсан юм.

Анхны субботник зохион байгуулагдав
Намын Төв Хороо, Улаанбаатар хотын Намын Хорооноос намын гишүүд, ХЗЭ-ийн гишүүд, нийслэлийн хөдөлмөрчдийг оролцуулан Улаанбаатар хотоо тохижуулах өргөн субботникийг зохион байгуулав. УТТ-ноос “Улаанбаатар хотын ард түмнийг шинэ барилга ба хот тохижуулах ажилд оролцуулах тухай” тогтоол уриалгыг Улаанбаатар хотын бүх ард иргэн, Улаанбаатар хотын намын байгууллагуудын бүх гишүүдэд анхааруулан гаргажээ.

Сүхбаатарын морьт хөшөө
Нийслэлийн төв талбайд жанжин Сүхбаатарын морьт хөшөөний нээлт боллоо. Энэ хөшөөг уран барималч Чоймбол урлан бүтээж, Улс хувьсгалын 25 жилийн ойгоор нээжээ.

МАХН-ын ХI их хурал
МАХН-ын ХI их хурал хуралдаж, 480 төлөөлөгч оролцжээ. БНМАУ-ын аж ахуй, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталжээ.

Анхны галт тэрэгний цуваа Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв
Октябрын баярын өдөр анхны галт тэрэгний цуваа Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж ёслол төгөлдөр хүлээн авчээ. Наушка-Улаанбаатарын төмөр замыг байгуулан ашиглалтанд оруулсан нь БНМАУ-ын эдийн засаг, тээврийн хөгжилд гарсан түүхэн үйл явдал болов

Намын хороо байгуулах тухай
Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын дэргэд намын хороо байгуулах тухай МАХН-ын Төв Хороо шийдвэр гаргав.

МАХН-ын ХII их хурал
МАХН-ын ХII их хурал хуралдаж, 634 төлөөлөгч оролцов. БНМАУ-ын 1953-1957 онд хөгжүүлэх II таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталжээ.

Монголын урчуудын эвлэлийг байгуулав
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос Монголын урчуудын эвлэлийг байгуулах тухай тогтоол гаргав.

Намын түүхийн институтийг байгуулав
МАХН-ын Төв Хорооны тогтоолоор МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институтийг түүх, орчуулга, намын төв архив гэдэг гурван тасагтай байгуулав.

Бүх аймагт онгоц нисэх болов
Иргэний агаарын тээврийн удирдах газар байгуулж Улаанбаатараас-Бүх аймгийн хооронд агаарын тээврийн байнгын үйлчилгээ нээсэн байна.

Зөвлөлтийн дайчдын хөшөө босгов
Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн баатарчуудын дурсгалын суурийг 1954 онд Чойбалсан уулын хойт аман дахь Зайсан толгой дээр босгов. 1956 оны 7 сарын 5-нд Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан эзэрхэг түрэмгийчүүдийн эсрэг эрэлхэг тулалдаанд явж амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн баатарчуудын мөнхийн дурсгалд зориулсан Чойбалсан уулын хойт ар дахь Зайсан толгой дээр байгуулсан гэрэлт хөшөөг нээжээ.

Зохиолч Д.Нацагдоржийн хөшөө байгуулах тухай тогтоол гаргав
Зохиолч Д.Нацагдоржийн дурсгалын хөшөө Улаанбаатарт байгуулахаар Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарчээ. Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн ордны дэргэдэх талбарт Д.Нацагдоржийн төрсний 5О жилийн ойг тэмдэглэн дурсгалын хөшөөний суурийг тавьжээ.

"Алдарт эх"-ийн одон гардуулах болов
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг шагнаж байх “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонг баталжээ. “Алдарт эх” нэгдүгээр одонгоор наймаас дээш хүүхэд төрүүлэн өсгөж бойжуулсан эхийг, “Алдарт эх” хоёрдугаар одонгоор 5-8 хүртэл хүүхэд төрүүлэн өсгөсөн эхийг шагнахаар шийдвэрлэв.

БНМАУ нь хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орон болж хөгжив
МАХН-ын ХIII их хурал хуралдаж, БНМАУ-ын Улс Ардын Аж Ахуй соёлыг 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний удирдамжийг батлажээ. Тус хурлаар БНМАУ нь хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орон болж хөгжив хэмээн дүгнэжээ.

Атрын анхдугаар аян
МАХН-ын Төв хорооны III бүгд хурлаас “Атар газар” эзэмшиж, тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тус орны гурилын хэрэгцээг дотооддоо хангах том зорилт дэвшүүлэн тавьж атрын анхдугаар аянг өрнүүлжээ. 1976 онд хуралдсан Намын Төв Хорооны IX бүгд хурлаас атрын хоёрдугаар аяныг зохион явуулах шийдвэр гаргажээ.

ШУА байгуулагдав
БНМАУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын хороог Шинжлэх Ухааны Академи болгон өөрчлөн байгуулав.

Нисэх онгоцны буудлын эхний ээлж ашиглалтад оржээ
1961 оны 4 сард Буянт-Ухаа дахь онгоцны буудлын барилгын ажил эхэлсэн байна. 6 сард ЗХУ-ын тусламжтай барьж байгуулсан нисэх онгоцны буудлын эхний ээлж ашиглалтад оржээ.

МАХН-ын ХIҮ их хурал
МАХН-ын ХIҮ их хурал хуралдаж, 688 төлөөлөгч оролцов. Улс орныг үйлдвэржүүлэх шинэ шат эхэлснийг тэмдэглэж, түлш эрчим хүчний үйлдвэрийг түрүүлэн хөгжүүлэх замаар үйлдвэржүүлэх үйл явыг түргэтгэх шийдвэр гаргаж БНМАУ-ын улсын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөө боловсруулжээ.

НҮБ-д гишүүнээр элсэв
Монгол Улс 1946 оноос эхлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагад элсэх өргөдлөө албан ёсоор 4 удаа дараалан бичиж, уйгагүй хөөцөлдсөний дүнд 1961 оны 10-р сарын 27-ны өдөр НҮБ-д гишүүнээр элсжээ.

Улсын Дуурь Бүжгийн Театр байгуулагдав
МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны 5 сарын 10-ны өдрийн 132/182 тоот тогтоолоор “Улсын Дуурь Бүжгийн Театр”-ыг байгуулжээ. Ийнхүү монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдаж 1963 оны 5 сарын 18 нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийжээ.

МАХН-ын ХҮ их хурал
МАХН-ын ХҮ их хурал хуралдаж, 747 төлөөлөгч оролцжээ. Намын шинэ программ, БНМАУ-ын улс ардын аж ахуй соёлыг 1966-1970 онд хөгжүүлэх удирдамж батлав.

Радио телевиз ашиглалтад оров
1966 оны 12 сард телевизийн төвийг барьж байгуулах ажил Улаанбаатарт эхэлжээ. 1967 оны 9 сард ашиглалтанд оруулж 1969 оноос эхлэн “Орбит”-ын сансарын телевизийн холбоогоор теле нэвтрүүлэг хүлээн авч 7 хоногт 6 удаа үндэсний 1, “Орбит”-ын 2 бүгд гурван программаар нэвтрүүлэх болжээ.

Мехикогийн олимпоос монголын тамирчид анх медаль хүртэв
Намын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс хамтран биеийн тамир, спортын ажлын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг 1960 оны 5 сарын 5-нд гаргав. Соёлын довтолгооны жилүүдэд зохиогдсон бүх ард түмний анхдугаар спартакиад нь нийт ард түмнээ биеийн тамирт татан оролцуулсан томоохон арга хэмжээ байв. Манай улс 1962 онд Олон улсын олимпийн хороонд элсжээ. Олимпийн анхны медалийг манай тамирчид анх 1968 онд Мехикогийн олимпоос хүртжээ. Энэ олимпоос бөхийн чөлөөт барилдааны төрлөөр М.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртсэн байдаг.

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо" байгуулагдав
НТХ-ны УТТ-ны тогтоолоор "Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо" байгуулагдав.

Монголын Хувьсгалчдын өдрийг тэмдэглэх болов
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооноос “Монгол Ардын Нам” хэмээх монголын хувьсгалчдын анхны нэгдмэл байгууллага байгуулагдсан 6-р сарын 25-ны өдрийг Монголын Хувьсгалчдын өдөр болгон тогтоож, жил бүр ёслон тэмдэглэж байх тухай, “Фашизмыг бут цохисон их ялалтын 25 жилийн ойг тэмдэглэх тухай”, “Ардын хувьсгалын ойд бэлтгэх тухай”, “Эмэгтэйчүүдийн соёлжих танхимын тухай”, “Саятны бригадын хөдөлгөөнийг дэмжих тухай”, “МАХН байгуулагдсаны тавин жилийн ойн тухай”, “Ф.Энгельсийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолуудыг гаргажээ.

Илгээлтийн эзэд
Монгол Ардын Нам хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг эрчимжүүлэхэд бүх нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлснээр 1970-аад онд 60000 гаруй залуучууд нам, эвлэлийн илгээлтээр хөдөө орон нутаг дахь бүтээн байгуулалтад оролцжээ.

МАХН-ын ХҮI их хурал
МАХН-ын ХҮI их хурал хуралдаж 784 төлөөлөгч оролцжээ. БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1971-1975 онд хөгжүүлэх Ү таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталжээ.

Монголын хүүхдийн төлөө фонд байгуулагдав
Намын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор “Монголын хүүхдийн төлөө фонд” байгуулах шийдвэр гаргав.

Эрдэнэ хот байгуулах тухай
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 12 сарын 11-ны өдрийн №266 тоот зарлигаар “Эрдэнэт хот байгуулах тухай” зарлиг гаргав. Энэхүү тогтоолд Эрдэнэтэд аж үйлдвэрийн шинэ төв байгуулагдан оршин суух хүн ам түргэн өсөж байгааг харгалзан, Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны 1 сарын 1-нээс эхлэн улсын харьяалалтай болгож, “ Эрдэнэт хот “ гэж нэрлэсүгэй хэмээн заажээ.

МАХН-ын ХҮII их хурал
МАХН-ын ХҮII их хурал хооронд хуралдав. 813 төлөөлөгч оролцов. БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1976-1980 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталсан.

Ойг нөхөн сэргээх тухай тогтоол гаргав
МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл “Ойг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг сайжруулах зарим, арга хэмжээний тухай” тогтоол гаргав.

1981 он Монгол Улс 1978 онд “Интеркосмос” хөтөлбөрт нэгдэв
Монгол Улс 1978 онд “Интеркосмос” хөтөлбөрт нэгдэж, ЗХУ-ын тусламжтайгаар сансарт өөрийн шанг татаж, 1981 онд Монгол улс сансарт хүнээ нисгэсэн дэлхийн эхний 10 дахь орон, сансрын багаж үйлдвэрлэсэн 20 дахь улс, сансрын нисгэгч нь сансарт ниссэн 101 дахь нисгэгч болж сансар судлалын судалгаа шинжилгээний ажил эхэлсэн.

МАХН-ын ХҮIII их хурал
МАХН-ын ХҮIII их хурал хуралдаж, 824 төлөөлөгч оролцов. БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1981-1985 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталсан.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай
Намын Төв Хорооны IV бүгд хурал 2-р сарын 10-нд хуралдаж “МАХН-ын XVIII их хурлаас газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” хэлэлцэв. Тус хурлаар газар тариалангийн үйлдвэрлэлийн үр дүнг сайжруулахад боловсон хүчний хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг бүх шатны намын байгууллагын нэн чухал зорилт болгосон байна.

Агаар мандлын дээд давхаргыг судлах хамтарсан төв нээгдэв
Шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай БНМАУ, ЗБСНХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу Сайншанд хотод байгуулсан Агаар мандлын дээд давхаргыг судлах хамтарсан төвийг нээлээ.

Сүхбаатар хөлөг онгоц
Хөвсгөл нуурт Пермь хотын хөлөг онгоцны “Кама” үйлдвэрт бүтээгдсэн орчин үеийн иж бүрэн автомат төхөөрөмж бүхий нуурын илчит шинэ хөлөг анхны аяллыг эхлүүлжээ. Уламжлал ёсоор шинэ онгоцыг “Сүхбаатар” хэмээн нэрлэжээ.

Намын Төв Хорооны XI Бүгд хурал хуралдав
Намын Төв Хорооны XI Бүгд хурал хуралдаж “БНМАУ-ын эдийн засаг, нийгмийг 1986 онд хөгжүүлэх улсын төлөвлөгөөний төслийн тухай”, “БНМАУ-ын 1984 оны улсын төсвийн гүйцэтгэл, 1986 оны улсын нэгдсэн төсвийн төслийн тухай” асуудлыг хэлэлцэж батлав.

МАХН-ын ХIХ их хурал
МАХН-ын ХIХ их хурал хооронд хуралдаж, 841 төлөөлөгч оролцов. БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1986-1990 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэлэлцэн баталжээ.

“Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргав
Намын XIX их хурлын шийдвэрийн дагуу хүүхдийг ясли, цэцэрлэгээр хамрах хүрээг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын ажлыг сайжруулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл “Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргав.

Троллейбус явж эхлэв
ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар Улаанбаатар хотод барьж байгаа троллейбусны депо, шугамын барилга байгууламжийн нэгдүгээр ээлжийн эхний хэсгийг ашиглалтад хүлээн авч, троллейбусны хөдөлгөөнийг нээв.

БНМАУ-ын Төрийн бэлгэ тэмдгийн тухай дүрмийг баталжээ
БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1988 оны 7-р сарын 19-ний өдрийн зарлигаар БНМАУ-ын Төрийн бэлгэ тэмдгийн тухай дүрмийг баталжээ. БНМАУ-ын Төрийн сүлд, Төрийн далбаа, Төрийн дуулал нь БНМАУ-ын Төрийн бэлгэ тэмдэг мөн болно.

Намын онц их хурал хуралдав
МАХН-ын Онц Их хурал хуралдаж Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалыг эхлүүлэх, өрнүүлэхэд санаачлагатай оролцон нам өөрийгөө болон монголын нийгмийг өөрчлөн шинэтгэх арга замыг тодорхойлсон чухал ач холбогдолтой шийдвэр гаргасан байна.

МАХН-ын ХХ их хурал
МАХН-ын ХХ их хурал хуралдаж, 409 төлөөлөгч сонгогдон оролцов. БНМАУ дахь нийгэм-улс төрийн байдал, МАХН-ын зорилт зэрэг илтгэлийг хэлэлцэн баталсан.

Шинэ үндсэн хуулийг батлав
Монгол улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн үндэс болсон Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийг батлан гаргасан. Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн “Бүгд Найрамдах Монгол Ард Улс”-ыг “Монгол Улс” гэж нэрлэн Төрийн шинэ сүлд, туг,далбаа, тамгыг хэрэглэх эхлэхээр болсон. Шинэ Үндсэн хуулийг баталсан АИХ-ын нийт депутатуудын 84 хувь нь МАН-ын гишүүд байв.

МАХН-ын ХХI их хурал
МАХН-ын XXI их хурал хуралдаж, МАХН-ын хичээн эрмэлзэх зүйл / мөрийн хөтөлбөр /-ийг баталж, Намын Төв Хороог 147 хүний бүрэлдэхүүнтэй сонгожээ.

МАХН-ын ХХII их хурал
МАХН-ын ХХII их хурал Улаанбаатар хотноо хуралдсан. МАХН-ын онол, үзэл баримтлалыг ардчилсан социалист үзэл онол баримталдаг, зүүн төвийн нам гэж тодорхойлсон.




