Залуусын улс төрийн оролцоо, нийгмийн идэвх хангалтгүй байна гэх шүүмжлэл нийгэмд түгээмэл. Гэвч залуусын оролцоог зөвхөн сонгуульд санал өгөх, улс төрийн үйл явцад шууд оролцохоор хязгаарлах нь өрөөсгөл юм. Харин нийгмийн асуудлыг ойлгох, үзэл бодлоо илэрхийлэх, шийдэл эрэлхийлэх, өөрийн оролцоогоор эерэг өөрчлөлт бий болгох чадварыг хөгжүүлэх нь чухал юм.

Тэгвэл энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оюутан, залуусын манлайлал, хувь хүний хөгжил, ур чадварыг хөгжүүлэх зорилготой “S300” цогц сургалтыг Социал Демократ Монголын Оюутны Холбоо, "Student Leadership Academy"-тай хамтран

Улс төрийн намын гишүүнчлэл, үзэл бодлоос үл хамааран оюутан, залууст нээлттэй тус сургалтад баруун бүсийн 400 гаруй оюутан залуус хамрагдаж, гурав дахь өдрөө суралцаж байна.

Энэ өдрийн зочин илтгэгчээр УИХ-ын гишүүн Э.Болормаа оролцож, залуу улс төрчийн хувьд оюутан залууст хандан өөрийн туршлага, үзэл бодлоо хуваалцаж, гурван чухал зөвлөгөө өглөө. Тэрбээр улс төр, нийгмийн хөгжилд залуусын оролцоо, дуу хоолой чухал болохыг онцлоод эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын тулд залуус нэгдэж, хамтдаа хэлэлцэж, тулгамдсан асуудлаа ярилцан, гарц шийдлийг эрэлхийлж, ирээдүйн төлөө зоригтой алхам хийхийг уриалсан юм.

Баруун бүсээс эхэлсэн “S300” цогц сургалт таван өдөр үргэлжлэх бөгөөд оролцогчид өөрсдөд нь тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, санал бодлоо нэгтгэхээс гадна залуучуудад чиглэсэн төрийн бодлого, шийдвэрийн талаар УИХ-ын гишүүд болон салбар бүрийн төлөөллөөс бодит мэдээлэл авч байгаагаараа онцлог юм.







