Өндөрхангай сумын МАН-ын хорооны Бүх гишүүдийн хурал 2022.11.11-нд хуралдлаа. Тухайн хурлаар Сумын намын хорооны дарга, дэд дарга, сумын намын хорооны гишүүд, намын үүрийн дарга, ТББ-ын дарга нарыг шинээр сонгож баталлаа. Сумын МАН-ын хорооны даргаар Л.Ичинхорлоо, дэд даргаар Б.Сайнбилэг нар сонгогдлоо. Мөн сумын намын хорооны гишүүдийг сонгосноос гадна намын үүрийн дарга, ТББ-ын дарга нарыг шинээр сонгосон байна.

