Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн манлайллын академиас Фридрих-Эбертийн сан, МУИС-тай хамтран үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх ээлжит сургалтын нээлт өнөөдөр /2026.08.24/ боллоо.

Энэхүү сургалтад нийслэлийн есөн дүүрэг, есөн аймгаас намын дэргэдэх таван төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 40 орчим хүн оролцож байгаа бөгөөд сургалт таван өдрийн турш үргэлжилнэ. Бусад аймаг, хороо, сумын төлөөлөл дараагийн сургалтад хамруулах боломжтой юм байна.

Мөн Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Сарангуа, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор, профессор С.Мөнхбат нар оролцож энэхүү сургалтын хэрэгцээ шаардлага, агуулга, хүртээмж, зорилгыг танилцуулсан юм.
Нийгэм, эдийн засаг, мэдээлэл технологи, уламжлалт сэтгэлгээ, соёл, хэв маягт өнөөгийн социал демократ үзэл санааны агуулгыг хэрхэн тусгасан, түүнийг олон нийтэд илүү ойлгомжтой хүргэхэд сургалтын агуулга чиглэж байна.















