Удирдах зөвлөлийн гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилов

Админ

2026.09.22
Үйл явдлын мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.09.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг дэмжив.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа.

Энэ үеэр Ерөнхий сайд хэлэхдээ салбарынхаа байгууллагуудын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт хийж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, байгууллагын дотоод хяналт, хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.

Удирдах зөвлөлийн гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилов | Монгол Ардын Нам