Монгол Ардын Намын удирдах ажилтны Төв ба Хойд бүсийн зөвлөгөөн өнөөдөр /2026.10.10/ Орхон аймагт эхлэх гэж байна. Энэхүү зөвлөгөөнд Төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон гэсэн зургаан аймгийн намын удирдах ажилтнууд оролцох юм. Зөвлөгөөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын долоон салбар хэлэлцүүлгээр эхэллээ.

Тодруулбал:
-"Гишүүн төвтэй нам Е4 стратеги"-ийг хэрэгжүүлэх бодлогын хороо
-Нийгмийн хамгааллын бодлогын хороо
-Бүс, нутгийн хөгжлийн бодлогын хороо
-Хүртээмжийг сайжруулах бодлогын хороо
-Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний бодлогын хороо
-Дэд бүтэц хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
-Инновац, бүтээмж нэмэгдүүлэх бодлогын хороо салбар хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн орон нутгийн төлөөлөгчдийн санал, шийдлийг нэгтгэн танилцуулна.
Мөн зөвлөгөөний нэгдсэн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар илтгэл тавьж, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн намын хорооны удирдлагууд ажлын тайлангаа танилцуулах аж.




