Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Тосонцэнгэл сумын иргэдэд мэдээлэл хүргэлээ

Админ

2026.06.30
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын Намын ажлын хэсэг Завханы Тосонцэнгэл суманд ажиллалаа. Ажлын хэсгийг Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга П.Мөнхтөр ахалж, тус сумын намын хорооны гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтын эхэнд “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго, чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

Мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга, СДМЭХ-ны Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга, Бага хурлын гишүүн, доктор, профессор П.Цолмон “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт болон төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Түүнчлэн “Гишүүн төвтэй нам E-4 стратеги”, түүний хүрээнд хэрэгжиж буй E-Nam 3.0 платформын талаар сургалт, мэдээлэл хийж, орон нутагт тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн энэ үеэр намын үйл ажиллагаанд олон жил идэвх зүтгэлтэй ажилласан намын гишүүдэд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын Намын даргын мэндчилгээг хүргэлээ. 

 

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь намын гишүүд, дэмжигчид, иргэдтэйгээ илүү ойр ажиллаж, намын бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ иргэдийн дуу хоолойг сонсон, хамтын оролцоонд тулгуурласан хөгжлийг дэмжих зорилгоор улс орон даяар үргэлжилж байна.