Бүгд Найрамдах Хондурас Улсын (БНХУ) Ерөнхийлөгч Шиомара Кастро “БНХАУ-тай дипломат харилцаа тогтоох нь улсын гадаад харилцааг өргөжүүлэх гол зорилготой” гэв.

Харин энэ асуудалтай холбогдуулан Тайванийн эрх баригчид БНХУ-ын удирдагчид БНХАУ-ын "урхинд" орохгүй байхыг сэрэмжлүүлэв.
Мөн БНХАУ Тайванийг удаан хугацаанд тусгаарлахыг хичээж, өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг тул дэлхийн улс орнуудыг Тайваньтай харилцаа холбоо тогтоохыг эсэргүүцдэг билээ.
Хэрвээ БНХУ улс БНХАУ-тай харилцаа тогтоовол Тайванийг тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн 13 улс үлдэх юм.
Энэ нь олон улсын тавцанд БНХАУ “0-КОВИД” бодлогоо цуцлаж, эдийн засгаа сэргээж, өөрийн нөлөөллийн хүрээг олон улсын хэмжээнд тэлэхийг эрмэлзэж байгаа үед энэхүү үйл явдал тохиож байгаа нь судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china-64960744

