“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан баг Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.
Орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудал, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны талаар гишүүд, дэмжигчид санал бодлоо илэрхийллээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн М.Мандхай Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогын хүрээнд болон орон нутагт чиглэсэн хөгжлийн зорилтуудын талаар танилцуулга хийж, гишүүдийн санал хүсэлтийг сонсов.
Тус суманд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль явагдаж байгаатай холбогдуулан нэр дэвшигчдэдээ амжилт хүсэж, намын гишүүд, дэмжигчдийг эв нэгдэлтэй, хариуцлагатай, идэвхтэй оролцохыг уриаллаа.
Мөн намын хүч бол анхан шатандаа, гишүүдийн итгэл үнэмшил, эв нэгдэл, идэвх оролцоонд тулгуурладаг тул гишүүн төвтэй, иргэддээ ойр, хариуцлагатай намын шинэчлэлийг хамтдаа үргэлжлүүлэхийг УИХ-ын гишүүн М.Мандхай хүслээ.







