Шри Ланкийн эдийн засаг өнгөрсөн онд 7.8%-аар унасан нь Засгийн газарт Депольт зарлахад хүргэж болзошгүй

Админ

2023.03.20
Гадаад мэдээ

Энэхүү эдийн засгийн уналт нь тус улсад сүүлийн 75 жилийн хугацаанд тохилдож буй хамгийн том санхүүгийн хямрал юм.

Мөн Шри Ланкийн Улсын Тооллого, Статистикийн газраас (УТСГ) Пүрэв гарагт гаргасан тоо баримтаас үзвэл, тус улсын эдийн засгийн дөрөвдүгээр улирлын тайланд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 12.4%-аар буурсан байна.

Энэхүү нөхцөл байдал нь тус улсын Засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг тууштай хэрэгжүүлээгүй,  төрийн бүх шатны байгууллагад авлига, албан тушаалын хэрэг ужгирсан  байдлаас шалтгаалсан гэж Олон улсын судлаачид дүгнэж байна.

Харин тус үйл явдалтай холбоотой Шри Ланкийн ард иргэд олон хоногоор жагсаал, цуглаан зохион байгуулж, олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүссэн билээ.

Тус нөхцөл байдлаас шалтгаалан шинээр эмхлэн байгуулагдсан Шри Ланкийн Засгийн газар эдийн засгийн хямралын асуудлыг шийдэхийн тулд Олон Улсын Валютын сангаас (ОУВС) нэн шаардлагатай тусламж авахаар ажиллаж байна.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/3/17/sri-lankas-economy-shrank-by-record-7-8-percent-last-year