“Шинэ Сэргэлт” үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Зорилго: Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын дуу хоолойг сонсох, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эерэг манлайлалд хөтлөх, МУЗГ-аас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоо, санал санаачилгыг нэмэгдүүлэх
Хамрах хүрээ, Төрөл:
1. Залуучууд (18-35 нас)
2. Сурагчид (ЕБС-ийн ахлах анги) гэсэн хоёр ангилалаар зохион байгуулагдана.
Сэдэв:
Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн зорилтот хөтөлбөрийн хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлын хүрээнд илтгэл бэлтгэн оролцоно.
Нэгдүгээр шатны илтгэлийн сэдэв:
1. Боомтын сэргэлт
2. Эрчим хүчний сэргэлт
3. Аж үйлдвэржилтийн сэргэлт
4. Төрийн бүтээмжийн сэргэлт
5. Ногоон хөгжлийн сэргэлт
6. Хот, хөдөөгийн сэргэлт
Шинэ сэргэлтийн бодлого:
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390082532431&type=3
Дүгнэх журам:
Тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдана. Нэг илтгэл 200 үгт багтсан байна. Нэгдүгээр шатанд төрөл тус бүрээс шалгарсан 10, 10 оролцогч төгсгөлийн шатанд оролцож илтгэлээ танилцуулна.
Шагналын сан: 10,000,000 төгрөг
Ангилал тус бүр дээр
1-р байр Өргөмжлөл, 1,000,000 төгрөг
2-р байр Өргөмжлөл, 700,000 төгрөг
3-р байр Өргөмжлөл, 400,000 төгрөг
Шилдэг 10 оролцогч 100,000 төгрөг
Бүртгэл: 2023.03.20-03.30-нд эхний 200 оролцогчыг бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг.
Холбоос: https://forms.gle/SJjDUSeGLh7LvbN29
Тэмцээн: 2023.04.01-ний өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд 09.00 цагаас болно.
Лавлах утас: 8989-5159, 9919-5258, 8810-1030

