“SDY LOCAL LEADER”: Орон нутгийн манлайллын талаар илтгэл хэлэлцүүллээ

Админ

2026.09.20
Үйл явдлын мэдээ

Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос 2026 оныг “Салбар холбоодыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж буй Хангайн бүсийн чуулган амжилттай үргэлжилж байна.

Чуулганы хүрээнд “SDY ANSWERING YOU” 2026–2027 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, “SDY LOCAL LEADER” буюу “Орон нутгийн манлайлал гэж юу вэ? Залуучууд бид хэрхэн манлайлах вэ?” сэдэвт илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус чуулган нь Хангайн бүсийн залуусын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, орон нутгийн онцлогт нийцсэн санал санаачилгыг дэмжих, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.

“SDY LOCAL LEADER”: Орон нутгийн манлайллын талаар илтгэл хэлэлцүүллээ | Монгол Ардын Нам