SDS: Сэлэнгэ аймгийн оюутны салбар холбооны шинэ удирдлагыг сонголоо

Админ

2026.10.14
Үйл явдлын мэдээ

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбоо (SDS)-ны Сэлэнгэ аймгийн салбар холбооны ээлжит III чуулган өнөөдөр /2026.10.14/ болж, Сэлэнгэ нутгийн 110 гаруй оюутан, залуус оролцлоо.

Чуулганаар холбооны цаашдын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэж, тэргүүн, дэд тэргүүн, тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгон батламжиллаа.

Сэлэнгэ аймгийн салбар холбооны тэргүүнээр Б.Майдарбатыг, дэд тэргүүнээр Б.Баянзулыг сонгов.

Мөн холбооны үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах 17 тэргүүлэгч, хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын зөвлөлийн гурван гишүүнийг сонгож, удирдлага, зохион байгуулалтын шинэ бүрэлдэхүүнийг бүрдүүлэв.

Энэхүү чуулган нь SDS-ийн “Шинэ Мянганы Хөгжлийн Стратеги”-ийг орон нутгийн оюутны оролцоо, манлайлал, хөгжлийн хэрэгцээтэй уялдуулахад ач холбогдолтой юм.

Шинэ удирдлагын баг Сэлэнгэ аймгийн оюутан, залуусын тулгамдсан асуудлыг судалж, хэрэгцээнд нь нийцсэн санал, санаачилга боловсруулах стратегийг бодит үйл ажиллагаатай холбон ажиллана.