SDPD: Орхон аймгийн салбар холбоог С.Аваажигмид удирдана 

Админ

2026.10.26
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны (SDPD) Орхон аймаг дахь салбар холбооны анхдугаар хурал өчигдөр /2026.10.25/ болж, холбооны удирдлага, зохион байгуулалтын бүтцийг сонгон баталлаа.

Хурлаар Баян-Овоот багийн Засаг дарга С.Аваажигмид салбар холбооны тэргүүнээр 100 хувийн саналаар сонгогдов.

Мөн Булаг багийн Засаг дарга Б.Пүрэвжаргалыг салбар холбооны дэд тэргүүнээр сонгож, Удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.

Анхдугаар хуралд Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүл, асран хамгаалагчдын төлөөлөл, төрийн бус байгууллагууд болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид, тусгай хэрэгцээт боловсролын багш нар оролцож, тулгамдсан асуудлууд болон хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Орхон аймаг дахь СДХБИХ-ны салбар холбоо нь цаашид орон нутагтаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах юм.