SDPD: Анхдугаар Их хуралд ажилласан сайн дурын ажилтан залууст батламж гардуулав

Админ

2026.10.28
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Нам дэргэдээ Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоог (SDPD) албан ёсоор /2026.06.21/ байгуулж анхдугаар Их хурлаа “Хамтдаа босго давъя” уриатайгаар хийсэн билээ.

Социал Демократ Монголын Оюутны Холбооны гишүүн 20 гаруй оюутан залуус дээрх хурлын зохион байгуулалтын бүхий л хэсэгт нийт 25 цагийн сайн дурын ажилд оролцож, Их хуралд оролцсон төлөөлөгчдөд дэмжлэг үзүүлсэн байна.

SDPD холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Улсболд, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга М.Бүрэнтөгс нар сайн дурын ажилтан оюутан залуусын төлөөлөлд өнөөдөр /2026.10.28/ батламж гардуулж, талархал илэрхийлэв.

Холбооны анхдугаар Их хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Ардын Нам хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй орчинд чанартай боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэлт болон эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг нийгмийн бүхий л түвшинд шийдвэрлүүлэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэгтгэсэн холбоог байгуулсан бөгөөд одоогоор нийслэлийн есөн дүүрэг, 15 аймагт салбар холбоог байгуулаад байна.