Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбоо /СДМОХ/ 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр VIII Их хурлаа хуралдуулж нэрээ өөрчилсөн билээ. СДМОХ нэрээ өөрчилснөөс хойших анхдугаар Бага хурлаа 2023.05.06 ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах гэж байна. Бага хуралд 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл, их дээд сургуулийн нийт 121 төлөөлөгч оролцох юм.

Мөн тус өдөр “Зорилгоо нэгтгэе” Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж бага хурлын гишүүдээ чадавхжуулах сургалт зохион байгуулна.
Үүнд:
- Социал Демократ үзэл баримтлал
- Хүний эрх
- Жендерийн тэгш оролцоо
- Тогтолцооны өөрчлөлт
- Таны баг хүрээллээ тодорхойлох нь гэсэн сэдвүүдээр сургалт явагдана.

