СДМОХ Хятадын залуучуудын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Админ

2026.11.04
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбоо (СДМОХ) олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Бүх Хятадын Коммунист Залуучуудын Эвлэлийн Бээжин хотын хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичигт СДМОХ-ны ерөнхийлөгч Н.Лхагвабаяр, Бүх Хятадын Коммунист Залуучуудын Эвлэлийн Бээжин хотын хорооны дэд дарга Ли Жянь Хун нар гарын үсэг зурж, хоёр улсын оюутан, залуучуудын боловсрол, хөгжил, олон улсын солилцоо, инновацын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

Санамж бичгийн хүрээнд хоёр улсын оюутан, залуучуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, манлайлал болон хувь хүний хөгжлийн сургалт зохион байгуулах, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, хиймэл оюун ухаан, шинэ техник, технологи, инновацын чиглэлээр туршлага солилцох, хамтарсан судалгаа хийхээр боллоо.

Мөн БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, суралцах орчин, мэдээллийн хүртээмж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийг тусгажээ.