Сантмаргац сумын ахмад зүтгэлтнүүдэд намын удирдлагуудын мэндчилгээг уламжлав

Админ

2026.07.01
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөрөөр ахлуулсан баг Завхан аймгийн Сантмаргац суманд 2026 оны зургаадугаар сарын 28-нд ажиллав.

Энэ үеэр тус сумын ахмад зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, намын удирдлагуудын мэндчилгээг уламжилж, санал бодлыг нь сонслоо.

Мөн Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөр тус сумын Монгол Ардын намын хорооны  гишүүдтэй  уулзалт хийж,  “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, намын гишүүдийн сонирхсон асуултад тодорхой хариултыг өгөв.

Мөн Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга, СДМЭХ-ны Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга, Бага хурлын гишүүн П.Цолмон  “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт, энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, “Гишүүн төвтэй E4 стратеги” болон түүний хүрээнд хийгдэж байгаа “ENAM 3.0” платформын  талаар сургалт мэдээллийг хийв.