Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд үргэлжилж байна.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж үеэрээ МАН-ын ахмад гишүүн С.Чангаад хүндэтгэл үзүүлж, аяны талаарх мэдээллийг хүргэлээ.

С.Чангаа гуай геологич мэргэжилтэй, ажлын гараагаа Хөвсгөл аймгийн Геологийн удирдах газарт техникийн геологичоор эхэлжээ.
С.Чангаа гуай Шивээговь сумын дулааны салбарыг шинээр байгуулах, сумын Засаг даргын орлогч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байжээ.

Ахмад геологичийн хувьд Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил, геологи хайгуулын ажлын талаар сонирхолтой яриаг хүүрнэн ярилцсаны сацуу МАН-ын ахмад гишүүний хувьд “Ардын нам-Ард түмэндээ” аянаар анхан шатны намын үүр, гишүүдийн идэвхийг сэргээсэн ажил хийж байгаад талархлаа илэрхийлэн намынхаа бодлого, үйл ажиллагааг дэмжиж явдгаа илэрхийлэв.


