Монгол Ардын Намын орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга П.Мөнхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Нөмрөг суманд ажиллалаа.

Уулзалтаар “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго, чиглэл, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Мөн намын гишүүд, дэмжигчдийн сонирхсон асуултад хариулт өгч, олон жил идэвх, зүтгэлтэй ажилласан намын гишүүдэд хүндэтгэл үзүүлэв.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга, СДМЭХ-ны Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга, Намын Бага хурлын гишүүн, доктор, профессор П. Цолмон “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт болон энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүнчлэн “Гишүүн төвтэй E4 стратеги”, түүний хүрээнд хэрэгжүүлж буй “ENAM 3.0” платформын талаар танилцуулж, оролцогчдын саналыг сонсов. Ажлын хэсгийнхэн уулзалтаас гарсан санал хүсэлтийг цаашдын бодлого, шийдвэрт тусгах чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.








