Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар Нийслэлийн намын хорооны удирдлагууд болон дүүрэг, дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Пүрэвдагва удирдлагын шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ танилцуулав.
Тэрбээр намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг дээшлүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буйгаа онцлов.




