Намын дэргэдэх холбоодын удирдлагуудтай уулзлаа

Админ

2026.11.18
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Ерөнхий  Нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.11.18/ намын дэргэдэх холбоодын удирдлагуудтай уулзав.

Уулзалтад:

-Социал Демократ Ахмадын Холбоо

-Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо

-Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо

-Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо

-Социал Демократ Монголын Оюутны Холбооны удирдлага, тэргүүлэгчид, гишүүд оролцов.

Уулзалтын үеэр намын өдөр тутмын үйл ажиллагаа болон цаг үеийн мэдээллийг өгч, цаашид дэргэдэх холбоодын ажлын уялдааг илүү сайжруулах талаар саналаа илэрхийллээ.