Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Завхан аймгийн Улиастай суманд үргэлжлэн намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг тэргүүтэй баг 400 гаруй намын гишүүн, дэмжигчтэй уулзалт хийж, Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилга болон Засгийн газрын бодлого, шийдвэрийг танилцууллаа.

Уулзалтад Завхан аймгийн Монгол Ардын намын хорооны дарга, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, намын хорооны дэд дарга Д.Пүрэвдорж, Завхан аймгийн Улиастай сумын намын хорооны дарга, сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Наранбат нар оролцов.
Монгол Ардын намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “Цахим нам 3.0” шинэчлэлийн талаар хэлэлцэж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагаанд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжигчдийг идэвхжүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санал асуулга зохион байгуулав.

E4 стратегийн агуулга нь:
-Оролцоо: гишүүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, санал санаачилгыг дэмжих,
-Чадавхжуулах: анхан шатны байгууллага, гишүүдийн манлайлал, чадавхыг бэхжүүлэх,
-Хэрэгжил: зорилго, шийдвэрийг бодит ажил болгон хэрэгжүүлэх, үр дүнг хэмжих,
-Үнэлгээ, эргэх холбоо: ил тод тайлагнах, гүйцэтгэлийг үнэлэх, эргэх холбоог тогтмолжуулах зорилтуудтай юм.

Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Эрүүл мэндийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга М.Бүрэнтөгс нар Улиастай суманд ажиллах үеэрээ ахмад гишүүн Б.Содном, В.Пүрэвжав, Ж.Нямжав, Р.Омоонцоо, Б.Даваа, Ч.Долгор нарынд зочлон, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжилж, идэвх зүтгэлтэй салбартаа тэргүүлэгч гишүүдэд шагнал гардууллаа.










