Монгол Ардын Намын ахмад зүтгэлтэн, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор ДЛүндээжанцан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар нарын туурвисан “Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй” сэдэвт бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн агуулга, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын талаар суурь ойлголтуудын онолын үндсийг нь тайлбарлан таниулж, нийтийг соён гэгээрүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй, хууль зүйн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан "Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй" сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.


