Монгол Ардын Намын Удирдах ажилтны “Баруун бүсийн зөвлөгөөн” өнөөдөр /2026.10.17/ баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт эхэллээ.

Зөвлөгөөнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд гэсэн таван аймгийн намын удирдах ажилтнууд оролцож байна.
Зөвлөгөөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын таван салбар хэлэлцүүлгээр эхэллээ. Үүнд:
• “Гишүүн төвтэй нам – Е4 стратеги”-ийг хэрэгжүүлэх бодлогын хороо
• Бүс, нутгийн хөгжлийн бодлогын хороо
• Хүртээмжийг сайжруулах бодлогын хороо
• Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний бодлогын хороо
• Инновац, бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогын хороо
Салбар хэлэлцүүлгүүдээр хөндсөн асуудал, дэвшүүлсэн санал, гарсан үр дүнг зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцэнэ.
Зөвлөгөөний нэгдсэн арга хэмжээг Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээх бөгөөд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, аймгийн намын хорооны удирдах ажилтнууд, сум, багийн намын үүрийн удирдлага, Засаг дарга, ИТХ-ын дарга, дэргэдэх байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцож байна.
“Баруун бүсийн зөвлөгөөн” нь баруун бүсийн таван аймгийн намын удирдах ажилтнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдсэн байдлаар хэлэлцэх чухал ач холбогдолтой. Мөн аймгуудын намын хороодын ажлын тайлан, туршлага, үр дүнг харилцан солилцох замаар цаашдын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

