Монгол Ардын Намын Удирдах ажилтны Баруун бүсийн зөвлөгөөн Ховд аймагт эхлэх гэж байна. Зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга Н.Учрал, намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг болон Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгаас сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд, аймгийн намын хорооны 800 гаруй удирдах ажилтнууд оролцоно.
Зөвлөгөөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын салбар хэлэлцүүлгээр эхэлнэ. Тодруулбал:
- Бүс, нутгийн хөгжлийн бодлого
- Хүртээмжийг сайжруулах бодлого
- Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний бодлого
Салбар хэлэлцүүлгүүдээс гарсан санал, дүгнэлт, үр дүнг зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд танилцуулна.
Нэгдсэн хуралдаанаар намын удирдлагууд болон бүсийн аймгуудын намын хороодын дарга нарын тайлан, илтгэлийг сонсож, гишүүдийн асуултад хариулахын зэрэгцээ намын бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт, хэрэгжилтийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.


