Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.05.27/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Хятад-Монголын Найрамдлын цэцэрлэгт зохион байгуулсан мод тарих арга хэмжээнд оролцлоо.
Ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол, Хятадын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол-Хятадын Найрамдлын нийгэмлэг хамтран мод тарих арга хэмжээг зохион байгуулсан юм.
Арга хэмжээний үеэр талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэг бүс нутгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хамтын хүчээр даван туулахын чухлыг онцолж, байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх талаар санал солилцлоо.





