“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Эрдэнэ суманд ажиллаж, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид болон орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, нийгэм, эдийн засгийн өсөлт, гадаад хамтын ажиллагааны үр дүн, намын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй E4 стратеги, ENAM 3.0 цахим системийн талаар мэдээлэл хүргэж, гишүүдийн санал хүсэлт, байр суурийг сонсов.

Намын гишүүдийн зүгээс намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг улам бэхжүүлж, гишүүдийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэхэд МАН-ын дарга Н.Учралын дэвшүүлсэн E4 стратеги чухал ач холбогдолтойг онцолж, намын бодлого, үйл ажиллагаа цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгдэж байгааг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр орон нутгийн хөгжил, намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Монгол Ардын Намын хороо нь дөрвөн жил дараалан аймгийн шилдэг сумын намын хороогоор шалгарсан амжилттай хамт олон бөгөөд намын анхан шатны байгууллагын сайн туршлагыг түгээн ажиллаж байна.





