Монгол Ардын Нам Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн намын гишүүдээ хүлээн авч байна

Админ

2026.07.08
Үйл явдлын мэдээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Ардын Нам Хүй долоон худагт намын гишүүддээ зориулсан хүндэтгэлийн уулзалт, хүлээн авалтыг долдугаар сарын 8-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ хугацаанд нийт найман мянга орчим намын гишүүдийг хүлээн авч, уулзахаар төлөвлөж байна. 

Хүндэтгэлийн уулзалтын эхний өдөр Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны 500 гаруй гишүүнийг хүлээн авч уулзлаа.

Арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Ж.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Н.Бямбагэрэл болон бусад намын удирдлагууд оролцов. 

Хүндэтгэлийн уулзалтыг МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл нээж үг хэлэхдээ Монгол Ардын Намын журмын нөхөд, ахмад буурлууд болон нийт гишүүддээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж, Монгол Ардын Намын даргын мэндчилгээг уламжиллаа. 

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлаас хойш хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд болон Засгийн газрын эхний 100 хоногийн онцлох үр дүнг танилцууллаа.

Тэрбээр Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлого нь дараах дөрвөн үндсэн чиглэлд төвлөрч байгааг онцлов.

 Үүнд:

-        Эрх чөлөөний чөлөөлөлт: Төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;

-             Ногоон чөлөөлөлт: Сэргээгдэх эрчим хүч, байгалийн баялгийн давуу талаа ашиглан эдийн засгийг       төрөлжүүлэх;

-          Авлигын эсрэг чөлөөлөлт: Хүний оролцоог багасгаж, технологид суурилсан шийдлийг нэвтрүүлэх;

-           Эрх зүйн чөлөөлөлт: Хөдөлмөр эрхлэгчид, бизнес эрхлэгчдэд тулгардаг эрх зүйн саад бэрхшээлийг арилгах.

Мөн Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрын хэрэгжүүлсэн онцлох бодлого, арга хэмжээ, үр дүнгийн талаар намын гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, намын хүндэт гишүүдийг шагнаж, урамшууллаа.