Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Финланд Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар Финландын Социал Демократ намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Миккел Наккалаярви-тай уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр намын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, социал демократ үзэл баримтлалын өнөөгийн чиг хандлага болон улс төрийн намуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Ардын Нам болон Финландын Социал Демократ нам нь тус тусын улсдаа олон жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчин бөгөөд социал демократ үзэл баримтлал, нийтлэг үнэт зүйлсээрээ ижил төстэй нь хоёр намын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал үндэс болж байгааг онцолж, цаашид харилцаагаа бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэх нь чухал гэдэгт санал нэгдлээ.
Финланд Улсын Социал Демократ нам нь 1899 онд байгуулагдсан бөгөөд тус улсын улс төрийн ууган нам юм.

