МЭНДЧИЛГЭЭ

Админ

2022.02.01
Үйл явдалын мэдээ




Элэг нэгт Монголчууддаа,

Эв санаа нэгт Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчиддээ айлчлан ирж буй “сайжруулагч” хэмээгч усан бар жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй төмөр үхэр жилд Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж, ирээдүйн хөгжлийн зорилтуудаа дэвшүүлсэн 30 дугаар Их хурлаа хуралдуулж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо тодорхойллоо. Монгол төрийн шат шатны сонгуулиудад иргэд сонгогчид Та бүхнийхээ өргөн итгэлийг хүлээн ялалт байгууллаа.  
 
Гарч буй “сайжруулагч” хэмээгч усан бар жил Монголчууд нийтээрээ эдийн засгаа сэргээн хөгжүүлсэн, нийгэмд шударга ёс тогтоож, төрийн албаны сахилга хариуцлагыг бэхжүүлсэн, улс орныхоо хөгжил дэвшилд ахиц авчрах амжилт бүтээлийн жил байна гэдэгт итгэл төгс байна.

XVII жарны “сайжруулагч” хэмээх усан бар жилдээ Монгол түмэн минь төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотол олноороо эрүүл энх байж сар шинэдээ сайхан шинэлээрэй
!