МАН-ын Нарийн бичгийн дарга,СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва Баян-Өлгий​д ажиллалаа

Админ

2026.03.06
СоцДек мэдээ

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга , намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. 

Тэрбээр тус аймгийн СДМЗХ-ны гишүүд, залуучуудтай уулзаж холбооны зүгээс хийж гүйцэтгэсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцууллаа.

СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва энэ 2026 оныг  орон нутаг дахь “Салбар холбоодыг дэмжих жил” болгон ажиллахаа зарласан бөгөөд энэ хүрээнд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Тэрбээр Баян-Өлгий аймгийн SDY залуучуудтай уулзах үеэрээ холбооны зүгээс аймаг, орон нутагт ажиллаж байгаа залуусыг илүү дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Энэ хүрээндээ:

  • Сум хороодыг дэмжиж ажиллах
  • Санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Амьд харилцаа үүсгэх
  • Гадаад улс руу явах айлчлал, сургалт, аялалд орон нутгийн залуусыг оролцуулах
  • Орон нутгийн залуусын санал санаачилгыг хэрэгжүүлэх. Тодруулбал тухайн аймаг орон нутгаас гаргасан шилдэг санал санаачилгыг СДМЗХ-ны хүрээнд улс орон даяар хэрэгжүүлэх
  • Сумдад холбооны хурлыг зохион байгуулах
  • Салбар хороодын дарга нарыг дэмжиж ажиллах зэрэг зорилтот ажлууд багтаж байгааг СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва онцоллоо.

Аймгийн залуучуудтай хийсэн уулзалтын төгсгөлд цаашид хийж гүйцэтгэх 7 ажлын үүрэг, чиглэл, зорилтыг зөөврийн компьютерын хамт олголоо.