НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын баяр” болгон тэмдэглэж байхыг тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн.
Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Орхон аймгийн Монгол Ардын Намын Хорооноос гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Мөн ахмад буурлуудынхаа зөвлөгөө, шүүмжийг сонсож санал солилцлоо.



Энэхүү арга хэмжээнд оролцсон хүндэт ахмадууд даа баярлалаа. Та бүхэндээ эрүүл энх, урт удаан нас, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

