Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг болон Нийслэлийн намын хорооны дэд дарга Х.Алтаншагай, намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын Нарийн бичгийн дарга нар өнөөдөр /2026.05.04/ Багануур, Налайх дүүрэгт ажиллаж байна.

Монгол Ардын намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийг нийслэлийн дүүргүүдэд танилцуулах уулзалт үргэлжилж байгаа бөгөөд энэ удаад Налайх дүүргийн намын хороонд ажиллав.

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг Налайх дүүргийн намын хорооны удирдах ажилтан, гишүүд, дэмжигчдэд “Гишүүн төвтэй Е4 стратеги” болон намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, үр дүн, судалгааг танилцуулж, уулзалтад оролцсон гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, харилцан ярилцлаа.

Мөн энэ үеэр Налайх дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Д.Наянбаяр тус дүүргийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлт, тулгамдаж буй асуудлыг танилцуулсан юм.
Уулзалтад оролцсон гишүүдийн зүгээс намын эв нэгдлийг хангах, Налайх дүүргийг хотын статустай болгож өөрийн бүрдүүлж буй татвар хөрөнгийг налайхчуудад зориулан зарцуулдаг болгох зэрэг санал, хүсэлтүүдийг хэлж байлаа.







