МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Фридрих-Эбертийн сангийн Суурин төлөөлөгч Кристоф Хойзэрийг хүлээн авч уулзлаа

Админ

2026.06.06
Үйл явдлын мэдээ

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар 2026 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Фридрих-Эбертийн сангийн Суурин төлөөлөгч Кристоф Хойзэрийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд МАН-ын төлөөлөгчдийн энэ оны дөрөвдүгээр сард ХБНГУ-д хийсэн айлчлалын үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн айлчлалын мөрөөр хэрэгжиж буй хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд амжилттай эхэлж, бодит үр дүнгээ өгч эхэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Талууд цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, ардчилал, нийгмийн шударга ёс, улс төрийн боловсролыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа нотлов.