Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Өвөрхангай аймгийн намын хорооны төлөөлөл, сонгуульт албан тушаалтнуудтай өнөөдөр /2026.05.28/ Тусгаар тогтнолын ордонд уулзлаа.

Уулзалтаар намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас хийж хэрэгжүүлж буй ажил, Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас дэвшүүлсэн зорилго, зорилтын талаар мэдээлэл өгч, цаашид зорьж буй төлөвлөгөөт ажлын талаар мэдээлэл өгч, төлөөлөгчдийн санал хүсэлтийг сонсож харилцан санал солилцсон юм.

Уулзалтад намын Санхүү, хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд, Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн, Цахим бодлого, хүний нөөцийн хөгжлийн газрын дарга Ц.Нацагдорж, Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан, Өвөрхангай аймгийн намын хорооны дэд дарга А.Ишдорж нарын удирдлагууд оролцов.

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар орон нутагт ажиллаж намын анхан шатны гишүүд, дэмжигчидтэй уулзан санал хүсэлтийг нь сонсохоос гадна тэднийг сургах, илүү чадавхжуулах, үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаар намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас сургалт, хөтөлбөрт хамруулсаар байгааг онцлов.

Мөн намын гишүүд, дэмжигчдийг бүртгэлжүүлэх, тэдний харилцаа, мэдээлэл, боломжийг нэг дор төвлөрүүлсэн гишүүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүлсэн талаар танилцууллаа.
Уулзалтад оролцсон Өвөрхангай аймгийн Монгол Ардын намын хорооны төлөөлөл тухайн орон нутагтаа хийж, хэрэгжүүлэх шаардлагатай томоохон дэд бүтцийн ажил, төсөвт, төлөвлөгөөт ажлын явц, хөрөнгө оруулалтын талаар асууж, санал хүсэлтээ илэрхийллээ.







