“LEAD THE LEADERS” улс төрийн манлайллын цогц сургалтыг зохион байгуулж байна

Админ

2026.05.15
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намаас орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, аймаг, сумдын удирдах ажилтнуудын манлайлал, ур чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Говьсүмбэр, Дорноговь аймгийн намын хороо болон Улс төрийн манлайллын академи хамтран “LEAD THE LEADERS” улс төрийн манлайллын цогц сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтад аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга, тэргүүлэгчид, аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид, сумын намын хорооны дарга, дэд дарга нар, дэргэдэх төрийн бус байгууллагын удирдлагууд, Хяналтын зөвлөлийнхөн оролцож байна.

Энэхүү сургалт нь орон нутгийн удирдах ажилтнуудад:

✔ Манлайллын ур чадвар, чиг хандлага

✔ Хиймэл оюун ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх

✔ Улс төрийн үзэл баримтлал ба шилжилт

✔ Гишүүн төвтэй E4 стратеги, “Чөлөөлье” санаачилгыг танилцуулж байгаагаараа онцлог юм.