“LEAD THE LEADERS” манлайллын цогц хөтөлбөр Баян-Өлгий аймагт эхэллээ

Админ

2026.09.05
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн манлайллын академийн “LEAD THE LEADERS” манлайллын цогц хөтөлбөр Баян-Өлгий аймагт өнөөдөр /2026.09.05/ эхэллээ.

Сургалтад Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны гишүүд хамрагдаж, сургалтыг Улс төрийн манлайллын академийн тэргүүлэгч сургагч Б.Батжаргал, А.Амаржаргал, үндсэн сургагч  Х.Сүнбэр, П.Нинжин нар удирдан зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга С.Зулпхар, Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Х.Нурбахыт нар оролцлоо. Тэд оролцогчдод хандан үг хэлэхдээ олон талын мэдлэг, мэдээлэл олж авсан үр дүнтэй, өгөөжтэй манлайллын сургалт болж, намын бусад гишүүддээ мэдлэг, мэдээллээ түгээхэд хувь нэмрээ оруулахыг захин сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“LEAD THE LEADERS” хөтөлбөр нь манлайлагчдад шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлага, манлайллын чадамжийг орчин үеийн оролцоонд тулгуурласан өвөрмөц хэв маягаар хүргэх нь гол зорилго юм.

Эхний өдөр оролцогчид:

🔹 Хиймэл оюуныг үр дүнтэй ашиглах

🔹 LEAD THE LEADERS гэж хэн бэ?

🔹 Үр дүнтэй багийн ажиллагаа

🔹 Тархи судлалд үндэслэсэн хөгжил

🔹 Тасралтгүй суралцахуй

🔹 Манлайлагчийн илтгэх ур чадвар зэрэг сэдвээр суралцаж, багаар ажиллан, мэдлэгээ сорьж, практик дасгал ажиллах юм.

Манлайлал бол зөвхөн бусдыг удирдах биш, өөрийгөө хөгжүүлж, зөв чиглүүлж, бусдад эергээр нөлөөлөх тухай юм.