“LEAD THE LEADERS” хөтөлбөр Налайх дүүрэгт амжилттай боллоо

Админ

2026.10.15
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн манлайллын академийн хэрэгжүүлж буй “LEAD THE LEADERS” манлайллын цогц хөтөлбөрийн ээлжит сургалт Нийслэлийн Багануур дүүрэгт /2026.10.13/ зохион байгуулагдлаа.

Улс төрийн манлайллыг төлөвшүүлэх, орчин үеийн ур чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой тус хөтөлбөр хоёр өдрийн турш үргэлжилсэн юм.

Сургалтын хүрээнд дүүргийн намын хорооны гишүүд манлайлал, багийн ажиллагаа, илтгэх ур чадвар, улс төрийн карьер төлөвлөлт, орчин үеийн технологи болон хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг сэдвээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, орон нутгийн манлайллаа шинэ шатанд гаргахад чиглэсэн практик сургалтуудад хамрагдлаа.

Налайх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч  Д.Наянбаяр оролцогчдод батламж гардуулж, амжилт хүслээ.