Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбоо, Student leadership academy-с оюутан залуусын ур чадварыг хөгжүүлэх, идэвхи оролцоог хангах зорилгоор “S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-ыг 11 дэх жилдээ зохион байгуулж байна.

Ховд аймгийн СДМОХ-оос Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, болон коллежид суралцаж буй Ховд аймгийн харьяат нийт 300 гаруй оюутан, залууст “S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-ыг 2023.05.01-05.05-ны хооронд зохион байгуулна

Тус сургалтаар оюутан, залуусын оролцоог дэмжих, өөрийгөө илэрхийлэх, хөгжих, зорилгоо тодорхойлох гэх мэт олон төрлийн ур чадварыг суралцуулах зорилготой бөгөөд найзалж нөхөрлөх, мэдлэг туршлагатай хүмүүстэй танилцах боломжтойгоороо онцлог юм.


Сургалтад салбар, салбарын мэдлэг, чадвар, туршлага бүхий хүмүүс ментороор оролцох бөгөөд, хувь хүний хөгжил, Life style, Судлаач оюутан, санхүүгийн мэдлэг гэсэн чиглэлээр үнэгүй явагдана.







