“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга П.Мөнхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд ажиллалаа. Ажлын хэсгийнхэн сумын намын гишүүд, дэмжигчид, ахмад гишүүдтэй уулзалт зохион байгуулж, аяны зорилго, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Уулзалтыг нээж үг хэлсэн Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга П.Мөнхтөр “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, намын гишүүдийн асуултад хариулан, олон жил идэвх, зүтгэлтэй ажилласан гишүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга, СДМЭХ-ны Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга, Бага хурлын гишүүн П.Цолмон “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” санаачилгын хэрэгжилт, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж, намын гишүүн төвтэй E4 стратеги, ENAM 3.0 платформын зорилго, хэрэгжилтийг танилцууллаа.

Уулзалтын үеэр орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн амьжиргаа, төрийн үйлчилгээний хүртээмж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр иргэд, намын гишүүд саналаа илэрхийллээ.

Ажлын хэсгийн зүгээс Сонгино сумын иргэд, намын гишүүд, ахмадуудаас ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн, цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа онцолсон юм.







