Монгол Ардын нам Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP)-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдааныг Монгол Улсад энэ сарын 26-27-нд анх удаа зохион байгуулах гэж байна.

Хуралдаанд Хятад, Солонгос, Вьетнам, Лаос, Камбож, Бангладеш, Индонези, Пакистан, Узбекистан зэрэг улсуудын өндөр, дээд хэмжээний 40 гаруй төлөөлөл оролцоно.

Тодруулбал, ICAPP-ын Ерөнхийлөгч, БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Чон Ы Ён, ICAPP-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга О Сон, Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын байцаагч Ли Жиньянь нарын тэргүүтэй өндөр дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирлээ.









