ICAPP-ийн Тусгай хуралдаанд “E-Mongolia” цахим үйлчилгээний нэгдсэн системийг танилцууллаа

Админ

2026.06.26
Үйл явдлын мэдээ

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал ICAPP)-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдааны онцлог нь тусгай сэдэвт хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн явдал юм. 

Тус байнгын хорооны тусгай хуралдаан нь “Дижитал эрин үе дэх Азийн трансформаци: хиймэл оюуны сорилт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, оролцогчдын дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү тусгай хуралдаан нь хиймэл оюун ухаан, цахим засаглал, улс төрийн байгууллагуудын дижитал шилжилт зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хөндөн хэлэлцэж, улс төрийн намуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, шилдэг туршлага солилцох ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Тусгай хуралдааны хүрээнд Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, хэрэгжилтийн үр дүнг танилцуулах зорилгоор “E-Mongolia” цахим үйлчилгээний нэгдсэн системийг танилцуулж, уг сэдвийн хүрээнд панель хэлэлцүүлэг зохион байгуулав.

Мөн улс төрийн намын үйл ажиллагаанд дижитал технологийг нэвтрүүлсэн сайн туршлагыг танилцуулах зорилгоор Монгол Ардын Намын Enam платформыг танилцуулж, улс төрийн намуудын цахим шилжилт, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломж, сорилтын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.