Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн бодлогын хорооны VI хуралдаан өнөөдөр /2026.09.04/ боллоо.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгоход онцгойлон анхаарч ажиллахдаа иргэн, эмч, эмнэлэг, тогтолцоог чөлөөлөх гэсэн чөлөөлөлтийн бодлогыг дэвшүүлээд байгаа билээ.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн бодлогын хороо идэвхтэй ажиллаж, өнгөрсөн хугацаанд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийн гарц шийдэл, хүн төвтэй нийтийн эрүүл мэнд, мөн уламжлалт ангаах ухааны талаар нэгдсэн болон нээлттэй, ерөнхий хэлэлцүүлгүүдийг салбарынхан, иргэдийг оролцуулан зохион байгуулсан билээ.

Энэ удаад хүн төвтэй эмнэлгийн нэгдмэл тусламж үйлчилгээ болон одоо тулгамдаж байгаа гол асуудлуудын талаар Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганмаа танилцууллаа.

Эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг бүхэлд нь хэмжиж үнэлэхгүй байгаагаас асуудал шийдэгдэхгүй байна. Иймд цаашид бодлогын хорооны гишүүд 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг болон эмнэлэг бүрийн нөхцөл байдалтай танилцаж, тусламж үйлчилгээ, түүний чанар, хүртээмж, аюулгүй байдал зэргийг дүгнэн үнэлгээ өгч, зөв шийдвэр гаргах нь чухал гэж үзлээ.

Мөн Эрүүл мэндийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга М.Бүрэнтөгс цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулснаа танилцуулав.






