Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын (ХБНГУ) Засгийн газраас 2023 оны эхний улирлын эрчим хүчний хэрэглээнд иргэдийн зарцуулж буй мөнгөн дүн нилээд өссөнийг харгалзан дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа.

Учир нь Баруун Европын ихэнх улс орнууд Украины нөхцөл байдлаас шалтгаалан эрчим хүчний хямралд өртсөний нэг нь ХБНГУ болоод байна.
Тус улсын эвслийн Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн хүчнүүд хамтдаа хүндхэн цаг үеийг даван туулах бодлогын шийдэлд хүрч чадсан нь олон нийтийн дэмжлэгийг аваад байна. Хөтөлбөрийн хүрээнд:
- Хоёр сая өрх орон сууцны хөнгөлөлт эдэлж, цахилгааны хэрэглээний төлбөр, түрээсийн төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах;
- Эрчим хүч их хэмжээгээр үйлдвэрлэдэг жижиг, дунд компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх;
- Иргэдэд сар бүр 50 орчим евро, хүүхэд, залуучуудад зохих нэмэгдлүүд олгох;
- Шинээр ажлын байр бий болгохоор зорьж буй аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг багтжээ.
Эх сурвалж: https://www.spd.de/aktuelles/deutschlandpacktdas
Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд

