Монгол Ардын Намын Удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн Хангайн бүсийн төв Арвайхээр хотод /2026.09.19/ үргэлжилж байна.

Зөвлөгөөнд Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн оролцож үг хэллээ.

Тэрбээр “Монгол Ардын Намын даргаар Н.Учрал ажиллаж буй энэ цаг үед намын эв нэгдлийг эрхэмлэж, хамтын хүчээр урагшлах зайлшгүй шаардлагатай байна. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн намын хороодын удирдлага, намын хамт олон харилцан дэмжиж, хэрэгжүүлж буй ажлаа уялдуулан ажиллах ёстой. Аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж буй бүхий л ажил МАН-тай холбоотой. Тиймээс ард түмэндээ бид илүү хүчтэй, нэгдмэл байдлаа харуулах цаг болсон.
Бидэнд хамгаалах үнэт зүйл, зарчим, эрх чөлөө бий. Хамгаалах ёстой улс орон, ирээдүй ч бий. Энэ ч үүднээс ардчиллыг хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө МАН-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын шударга ёсны төлөөх тэмцэлд хариуцлагатайгаар хүчээ өргөхөө мэдэгдье.
Намын үзэл санаа тод, бид бүхний дуу хоолой чанга байх ёстой. Ардын намын журмын нөхөд, намын хамт олон та бүхэнтэйгээ хамт улс орны ирээдүйг илүү гэгээлэг, тодорхой болгон бүтээж, шударга нийгмийг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэцгээе” гэлээ.


