Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор “Аж үйлдвэржилтийг чөлөөлье” ITP Forum-2026 форумыг Төрийн ордонд өнөөдөр /2026.07.03/ зохион байгуулж байна.

Форумд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож аж үйлдвэрийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх бодлого, шийдлийн талаар санал солилцлоо.

Энэ хүрээнд аж үйлдвэрийн хөгжилд тулгамдаж буй эрх зүйн орчин, татвар, санхүүжилт, нийлүүлэлтийн сүлжээ, хүний нөөц, үйлдвэрлэлийн дэд бүтэц, төрийн дэмжлэг зэрэг асуудлыг цогцоор нь хэлэлцэж, бодлогын шинэчлэлийн чиглэлүүдийг тодорхойлов.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням салбарын бодлого, хэрэгжилт, цаашдын зорилтын талаар үндсэн илтгэлийг тавьсан юм.
Энэхүү форум нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, аж үйлдвэржилтийн бодлогыг шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал хэлэлцүүлгийн талбар болж байгааг салбарын сайд онцлов.
Оролцогцогчид аж үйлдвэрийн салбарын эрх зүй, татвар, санхүүжилт, нийлүүлэлтийн сүлжээ, төрийн дэмжлэг, хүний нөөц, үйлдвэрийн орчны талаар нэгтгэн хэлэлцэж буй юм.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчид аж үйлдвэрийн салбарын бодлого болон судалгааны илтгэл сонсож, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, гарц шийдэл, хүнд суртлыг хэрхэн чөлөөлөх тухайд санал бодлоо илэрхийлж байна.






