
Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөр тус сумын Монгол Ардын Намын хорооны гишүүдтэй хийх уулзалтыг нээж “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, намын гишүүдийн сонирхсон асуултад тодорхой хариултыг өгч, олон жил идэвх зүтгэлтэй ажилласан намын гишүүдэд шагнал гардууллаа.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга, СДМЭХ-ны Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга, Бага хурлын гишүүн П.Цолмон “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт, энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, “Гишүүн төвтэй E-4 стратеги” түүний хүрээнд хийгдэж байгаа “ENAM 3.0” платформын талаар сургалт мэдээллийг хийв.




