“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга П.Мөнхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Их-Уул суманд ажиллалаа.

Уулзалтын үеэр “Ардын нам Ард түмэндээ” аяны зорилго, үйл ажиллагааны чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, намын гишүүд, дэмжигчдийн сонирхсон асуултад хариулан, санал бодлыг нь сонссон нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга, СДМЭХ-ны Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга, Бага хурлын гишүүн, доктор, профессор П.Цолмон “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт болон уг хөтөлбөрийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Түүнчлэн “Гишүүн төвтэй нам E-4 стратеги”, түүний хүрээнд хэрэгжүүлж буй “ENAM 3.0” платформын талаар сургалт, мэдээлэл зохион байгуулж, намын гишүүдийн дунд хөгжөөнт асуулт, хариултын тэмцээн явуулан идэвхтэй оролцоог дэмжив.

Мөн намын үйл хэрэгт олон жил идэвх зүтгэлтэй ажилласан ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын Намын даргын мэндчилгээг хүргэлээ.






