Е-4 СТРАТЕГИ БОЛОН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭГ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТАНИЛЦУУЛЛАА

Админ

2026.05.02
Үйл явдалын мэдээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулагдсан бодлогын хороодоос мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн үнэлгээ, судалгааны үр дүнг танилцуулах уулзалт Хан-Уул дүүргийн намын хороонд боллоо.

Уулзалтын эхэнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг “Гишүүн төвтэй нам Е-4 стратеги"-ийг танилцуулж, намын үйл ажиллагаанд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эргэх холбоог сайжруулах, бодлогын хэрэгжилтийг анхан шатанд үр дүнтэй хүргэхийн ач холбогдлыг онцоллоо.

Энэ үеэр намын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний талаар танилцуулга хийв. Тус үнэлгээг олон улсын аргачлалд тулгуурлан хүний хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, цахим засаглал, шинжлэх ухаан, технологи зэрэг салбар, бодлого тус бүрээр нарийвчлан гаргасан байна.

Уулзалтад Е-4 стратегийг хэрэгжүүлэх бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатар, Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга П.Цолмон нар оролцож бодлогын хэрэгжилт, үнэлгээ, судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Хан-Уул дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Ч.Бат-Оргил дүүргийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулав. 

Уулзалтын үеэр Хан-Уул дүүргийн намын хорооны тэргүүлэгч гишүүд намын эв нэгдлийг хангах, эргэх холбоотой ажиллах, цаашдын нэр дэвшүүлэлтийн асуудалд онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.